The Best Years of Our Lives киног үзлээ. Дайнаас эргэн ирж буй гурван цэрэг эрийн амьдралыг, тэдний гэр бүлийн харилцааг Америкийн киноны гигант гэгддэг William Wyler энгийн атлаа урнаар дүрслэн үзүүлснийг бүтэн жарны дараа нэхэн үзлээ л дээ.
Хоёр гараа дайны талбарт гээчихээд ирсэн дурлалт хархүүгээ хараад дотроо гашуудавч, гаднаа тэр бүхнээ үл мэдэгдэхийг хичээсэн сүйт бүсгүйн шаналал, энэ бүхэнд хайртай бүсгүй нь хэрхэн хандах бол гэж эмээсэн азгүй залуугийн эмзэглэл киноны үйл явдлын нэгэн мөчир юм.
Олон жил ханилсан хайртай эхнэр болон үр хүүхдээ санан тэмүүлсээр гэртээ ирэхэд эхнэр нь өтлөн хөгширч, хүүхдүүд нь танигдахгүй болтлоо өсөж томорсныг хараад цаг хугацаа ямар хурдан өнгөрснийг, хүний амьдрал гэдэг юутай богинохон болохыг ухааран зогсоо хижээл насны цэрэг эрийн санаашрал киноны үйл явдлын бас нэгэн мөчир.
Төрүүлж өсгөсөн эцэг эхтэйгээ уулзахын хүслэнд автан гэртээ эргэн ирэхэд орхиод явсан бүхэн бахь байдгаараа, харин ч өнгө зүсээ алдан улам үгүйрч хоосорсныг, ээж, аав нь ядран доройтсоныг үзээд энэ бүхнийг эрс өөрчлөх хүсэлдээ автан буй залуу эрийн зориг жавхаа киноны үйл явдлын гурав дахь мөчир юм.
Гээд энэ бүхэн цаашид хэрхэн өрнөхийг ажин дуустал нь үзтэл бүх зүйл сайнаар төгсдөг америк киноны хэв маяг ч хадгалагдан үлдсэн байх нь тэр. Хайр сэтгэл гэдэг үе үеийн киночдын мөнхийн сэдэв байсаар иржээ. Киног хүн хийж байгаа цагт энэ сэдэв хэзээд хэвээр байх нь тодорхой. Өнөө цагийн нил эффект болсон киноны оронд жинхэнэ сонгодог арга хэрэгслээр бүтсэн түрүү үеийн кинонуудыг хааяа үзэж байхад зүгээр гэж өөрийгөө зөвтгөнөм.

3 comments:
goy kino gej sonsson erdoo uzeh bolomj oldooguim baina. sonirholtoi tuuh yum. hair setgelgui kino medeej baihgui shuu dee. teguul hen uzeh ve dee.
Post-n neriig ni haraad shal uur yum bodloo shd
Nomingobi andad: zav gargaad uzchihed haramsahgui kino gej itgej bn.
Bookieman andad: uuriinhuu tuuhiig bichij gej bodson u? bichigdeh tuuh ard huleej bga bizee.
Post a Comment