Найзындаа очтол өнгөрсөн хугацаанд үзсэн кинонуудаа бүгдийг нь шахуу дэвтэр дээр жагсааж бичсэн байлаа. Өөрийнх нь хэлснээр бол ой тоондоо санаж байгаа хэдийгээ эхлээд бичсэн гэсэн. Тэгээд кино үзэх тоолонд энэ жагсаалт нь нэмэгддэг байх нь. Яах гэж ийм жагсаалт гаргадгийг нь асуухад 20 жилийн дараа ч юм уу, хожим харахад сонин байх учраас гэсэн. Түүнийг кинохолик гэж нэрлэвэл болох байх. Байнга спирт үнэртүүлдэг лүүзер нөхрийг алкохолик гэдэг ч лүүзер гэдэг үг манай кинохоликт хамаарахгүй л дээ. Түүн шиг үзсэн бүх кинонуудаа жагсааж амжихгүй нь тодорхой тул энгийн нэг ангилалт хийж болох юм. Нээрээ л блогоо устгах санаа төрчихгүй бол 2010 онд ийм юм хийгээд сууж байж дээ гээд хожим бодно шд.
Нэгдүгээрт, урлагийн бүтээл гэж боддог хэдэн кино байна. Хойшид зав зайгаараа олон кино үзэх учраас үнэлэмжинд минь өөрчлөлт орох л байх. Гэхдээ ямар ч тохиолдолд Стэнли Кубрикийн 2001: A Space Odyssey (1968) кино эхний аравт багтсаар байна гэдэгт итгэлтэй байдаг. Би хувьдаа бүх цаг үеийн хамгийн шилдэг кино Citizen Kane (1941) бус, харин Кубрикийн дээрхи бүтээл гэж боддог. Том Круз, Дастин Хофман хоёрын амилуулсан Rain Man (1988) кино үнэхээр тасархай. Kramer vs. Kramer (1979) бас л агуу.
2001: A Space Odyssey (1968), Rain Man (1988), Citizen Kane (1941), Rocky (1976), Kramer vs. Kramer (1979), The Deer Hunter (1978), Gone with the Wind (1939), West Side Story (1961), The Gold Rush (1925), Once Upon a Time in America (1984)
Хоёрдугаарт, үзэхээр сэтгэлд юм бодогдуулдаг кино бий. Эдгээр нь ихэнхдээ золгүй, эсвэл аз жаргалтай хайрын түүх, амьдралын эрээн бараантай зүйлсийг харуулсан мелодрамууд байдаг ч The Time Machine (2002), A.I. (2001) гэх мэт шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд хүний эмзэг нандин харилцааг бас үзүүлдэг учир санаанаас гардаггүй юм.
Love Story (1970), The Time Machine (2002), Truman Show (1998), Romeo and Juliet (1996), The Best Years of Our Lives (1946), Manhattan (1976), Dan in Real Life (2007), I am Sam (2001), Trainspotting (1997), A.I. (2001)
Гуравдугаарт, кастинг, үйл явдлын өрнөл, элдэв янзийн эффект энэ тэрийг нь сонирхсоор байтал ахин дахин үзмээр санагддаг кинонууд байдаг. Wall-E, Horton hears a who гэх мэт сансар огторгуйтай холбоотой сүүлийн үеийн анимэшнээс авахуулаад хаа нэгтээ гарч байхад нь таарчихвал дахин үзээд сууж мэдэх үй түмэн кино байгаа ч яг одоо санаанд орсон нь гэвэл,
Leon (1993), City Lights (1931), Legends of the Fall (1994), Forrest Gump (1994), Extra Terrestrial (1984), Pearl Harbor (2001), Rashomon (1950), Star Wars (1977), Minority Report (2001), Beautiful Mind (2001)
Саяхан The Hurt Locker, The Time Traveler’s Wife, Twilight, Everybody’s Fine, Powder Blue, Funny People, Shutter Island зэрэг сүүлд гарсан хэдэн кино, Alice doesn’t live here anymore, Rear window, Chinatown, Ordinary People, Psycho зэрэг балар цагийн кинонуудыг үзэж амжсан. За, нэг иймэрхүү. Ер нь тэгээд жанр жанраар нь жагсааж ч болох байх. Хэдэн жилийн өмнө хийх юмгүй юм шиг өдөр болгон шахуу кино үзэх завтай байсан бол одоо зорьж байгаад найз нөхөдтэйгээ 7 хоногт ганцыг л үзэж амжвал их юм болсон. Энэ хорвоогийн бүх кино, ном зохиолыг үзэж, уншиж амжихгүй тул алтан цагаа үрэхийн оронд зайлшгүй гэсэн хэдэд нь л цаг гаргах нь зүйтэй гэж ярилцдаг ч хүссэнээр болдоггүй юм. Зарим хүмүүс өнөөх “Үхэхээсээ өмнө амжиж үзэх ёстой 1001 кино, 1001 зохиол”-ыг л үзэж, уншчих юм бол болоо шд гэх нь бий. Кинохолик анд Б.Д минь, энийг уншвал инээд чинь хүрэх биз. Учир нь киног үнэлэх хүн хүний үнэлэмж өөр шүү дээ.

7 comments:
Bi bagada mongol kinoni list higed 300 barag hurch bsan. Kinog uneleh hun huni unelemj oor gej unen helje. Bi bol kino uzehig hobby gej boddog bolohor "uhehese omno uzchihmer" ene ter gej dugnelguiger l uzdeg. Gadadad baihad kino uzeh bolomj,uzeh kinoni songolt ch arvin bdg bsan. Mongold harin cinema-d ni oligtoi kino garahgui, tv-eer garch bga kino uzsen bhiim da. Huuchin mongol kinonii tsugluulgatai bolhiimsan gesen moroodoltei bga.
Nadad bol ahin dahin uzmeer sanagddag kino gevel Armageddon, Tootsie, Shawshank redemption, Beauty and the Beast, 1984 geed bas bnaa bn. Harin suuliin ued end Norway kino ih uzdeg bolson. Neg irehdee naizdaa heden DVD avch ochnoo.
Bi bol golduu huuheldei uzeh durtai. Zarimdaa eej aav chi udii 20 nas garchaad joohon huuhed shig huuheldei uzeed suuchih yum gedeg. Getel bi huuheldein kino geheeree l huuhed uzeh yostoi bish de gedeg. Getel ted nariin huvid huuheldein kino gesen nerneesee ch boldog yum u, yerooso l huuhed uzeh yostoi gej boddog boltson yum shig bgam.
Za tegeed boloogui. Minii huu ch ugaasaa huuhdeere amitan l da gene shu de haha. Uur hurmeer. Tegeed ted nar maani neg ch udaa gesen animation butneer ni suugaad uzne gej ugui.
ene weekendeer uzeh kinogoo yag bodoj baital end orood irj.
Dan in real life uneheer huurhun kino shu :) saihan list bna
Kinonii ulaan hobbytnuud yum bn l daa. Bas critic-uud yum bn. Bi ch gesen adilhan l da kkk.
Wizard of Oz
Singin' in the Rain
Sound of music
West side story gesen musical-uud goyo shu. Bas Chicago bn. Love story bol uneheer tasarhai kino, uilahgui bhiin argagui.
Nomingobi-d: yamar negen listed barigdalguigeer erh chuluutei songolt hiij bga chini uneheer saihan hereg.
Bookieman-d: udalgui tusdaa garahaaraa durtai kinogoo duraaraa uzne biz minii naiz.
Dot-d: Good news.
Zangga-d: Harin tiim. Bas He is just not that into you, Good luck Chuck geed adil genre-n huurhun kinonuud uzsen yum bn.
Woman of Dignity-d: and mini hamgiin shildeg musical-uudig uzjee.
Post a Comment