2010/03/27

Intermission

Хорвоотой танилцсан түүх гэдэг шиг блогтой танилцсан цагаас хойш гурван жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд бичсэн бүхнээ эргэн харахад хэрэгтэй, хэрэггүй юм их л бичиж. Үнэхээр өөрөө бичсэндээ ч эргэлзмээр зүйл их агаад одоо харахад инээд хүрмээр, ичмээр зүйл ч байх аж. Толгойноос минь ийм хачин бодол урган гарч байсан юм гэж үү хэмээн эргэлзмээр, гайхмаар зүйл ч байх аж.
Тэглээ гээд муудсан юм алга. Блогийн ачаар сайн найз нөхөдтэй болсон (байнга холбоотой байдаг блогчид мессенжер листэнд минь олон болжээ), үзэл бодлоо бусадтай чөлөөтэй хуваалцдаг болсон гэх мэт олон сайн талыг дурьдаад барахгүй. Тэр ч бүү хэл арав гаран жил уулзаагүй явсан найзаа ертөнцийн нөгөө өнцгөөс блогоороо дамжуулж олж байлаа. Хамгаас чухал нь үзэл санаа, бодлын ертөнц минь өнгөрсөн хугацаанд хэрхэн хувьсан өөрчлөгдсөөр ирснийг блогийн тусламжтай мэдэж авсан юм.
Юу хэлэх гэж ингэж нуршина вэ гэвэл хэсэг хугацаанд блогоос завсарлага авах болсонд оршино. Дан ганц блог ч бус өдөр тутмын нилээд олон зуршлаа түр болих, заримаас нь бүрмөсөн татгалзах шаардлага гарсан учраас тэр. Гэхдээ блог хөтлөх ажлаа түр больж байгаагаас бус байнга зочилдог блогуудаараа орж гарч байх биз. Энэ муухан блогоор үе үе зочилж, үзэл бодлоо хуваалцдаг нөхөддөө талархаж явдаг юм. Завсарлага дуусч, сонин хачин зүйл ихтэйгээр эргэн уулзах тэр цаг удахгүй бизээ.

"Mens Sana In Corpore Sano"

9 comments:

Bookieman said...

Hehe asar zavgui ain.

Gundegee said...

za and min amjilt husey. bi ch gesen blog deeree heregtei, hereggui, zarimdaa ichmeer, zarimdaa ergelzmeer zuil bichdegee gaihdag l yum. gehdee andynhaa bichsen zuilsiig unshaad uneheer tsenej, bolovsruulj, tuguldurjuulj bichdegiig n bishirdeg yum shuu. tegj bgaad neg uulzana gej bodoj bgaa. za tomoos tom amjilt husey!

Woman of Dignity said...

dandaa agaaraar ayladag bolhoor sain medku gsn hehe, that was a joke.
Neeree l ub-mskva hamgiin urt aylaliin neg mun shu.

Алт said...

Би уг нь Москвад төрсөн хүншдээ Миний унасан газар угаасан ус гэж хэлж болох байх :))

Ariunaa said...

Ner ni hurtel Baigal. Gaihamshigtai nuur shu uul ni. Delhiin tsengeg usnii 2 dahi tom noots bolson ene nuuriig unuugiin nuhtsuld mongolchuud bid bish oros ah nar hairlaj hamgaalj iluutei chadah bh. Huvsgul nuur yamar iheer bohirdoj bgag harj bga biz de?

Anonymous said...

Amjilt husie and mini. Shine bichlegiig huleej baiya.
Arai World cup uzehee canceldah gej bga yum bish beez. Tegvel amidrah utgagui bolno biz de, haha.
Ulemj.

Номинговь said...

Follow hiij unshdag sonirholtoi bloguudiin neg baisan yum. Tur zavsarlah gej baigaamu.. Hurdan ergej ireerei ;)

serenade said...

Амжилт хүсье.

Anonymous said...

Blogt neg orvol bichmeer sanagdaad garch chaddaggui, neg garval butsaj ormoorgui sanagddag yum shige.