Унших ёстой гэсэн хоёр номоо олсон гэдэгтээ итгэлтэй байна.
1. Epic of Evolution - The Seven Ages of the Cosmos by Eric Chaisson
The Cosmic Dawn, The Invisible Universe зэрэг номуудын зохиогч Эрик ахын энэ номыг уншиж эхлээд байгаа юм. Өмнөтгөл үгээсээ л авахуулаад үнэхээр сонирхолтой гэдэг нь мэдэгдээд эхэлсэн. Ухамсар бий болсон цагаас хойш хүн гээч амьтан анх хоёр зүйлийг мэдэрч эхэлсэн гэнэ. Энэ нь юу гэвэл нэгдүгээрт, эр эм хоёр бие биенээ ойлгон мэдрэх, хоёрдугаарт, хүмүүс эргэн тойрон, хүрээлэн буй орчноо танин мэдэхийг л хүсдэг болсон аж. Бүрэн дүүрэн хариулт олоогүй хэвээр. Бид чухам хэн бэ, хаанаас ирэв? гэдэг асуултад хариулт олох нь туйлын хүслэн болох тухай бичсэн байна лээ. Сансар огторгуйд бид онцгой хэмээн бодож байсан тэр үзлээс харанхуй ертөнцөд хэн ч биш юм гэдгээ ойлгон мэдэх үзэл рүү шилжих хүртэл хүний амьдралд чухам юу болж өнгөрсөн тухай энэ ном өгүүлэх бололтой.
1. Particle Epoch: Simplicity FleetingThe Cosmic Dawn, The Invisible Universe зэрэг номуудын зохиогч Эрик ахын энэ номыг уншиж эхлээд байгаа юм. Өмнөтгөл үгээсээ л авахуулаад үнэхээр сонирхолтой гэдэг нь мэдэгдээд эхэлсэн. Ухамсар бий болсон цагаас хойш хүн гээч амьтан анх хоёр зүйлийг мэдэрч эхэлсэн гэнэ. Энэ нь юу гэвэл нэгдүгээрт, эр эм хоёр бие биенээ ойлгон мэдрэх, хоёрдугаарт, хүмүүс эргэн тойрон, хүрээлэн буй орчноо танин мэдэхийг л хүсдэг болсон аж. Бүрэн дүүрэн хариулт олоогүй хэвээр. Бид чухам хэн бэ, хаанаас ирэв? гэдэг асуултад хариулт олох нь туйлын хүслэн болох тухай бичсэн байна лээ. Сансар огторгуйд бид онцгой хэмээн бодож байсан тэр үзлээс харанхуй ертөнцөд хэн ч биш юм гэдгээ ойлгон мэдэх үзэл рүү шилжих хүртэл хүний амьдралд чухам юу болж өнгөрсөн тухай энэ ном өгүүлэх бололтой.
2. Galactic Epoch: Hierarchy of Structures
3. Stellar Epoch: Forges for Elements
4. Planetary Epoch: Habitats for Life
5. Chemical Epoch: Matter Plus Energy
6. Biological Epoch: Complexity Sustained
7. Cultural Epoch: Intelligence to Technology гэсэн 7 бүлэгтэй аж. Уншиж дуусчихаад дэлгэрэнгүй бичиж болох юм. Магадгүй уншчихаад хүний амьдрал гээч ямар өчүүхэн болохыг мэдрээд шар айрагны газар луу явж ч магад.
2. Guns, Germs and Steel by Jared Diamond
Эхний номоо дуусгачихаад үүнийг унших төлөвлөгөөтэй. Хальт preview хийж үзэхэд бас л хорхой хүргэсэн бүтээл гэдэг нь тодорхой байна лээ. Хамгаас дотно найз минь надад энэ номын тухай байнга ярьдаг байсан ч гараар барьж, нүдээр үзээгүй болохоор тухайн үед нэг их ойшоодоггүй байж. Харин одоо олоод авсан, хуудсыг нь эргүүлээд үзсэн болохоор унших хүсэл төрж байна. Өмнөх номоос ялгаатай нь космологи, астрономи гэхээсээ илүү хүн төрөлхтний өнгөрсөн 13 000 жилийн түүхийн тухай юм.
Эпилоги болон 19 сэдвээс бүрдсэн нийт 20 бүлэгтэй ном. Нэгдүгээр бүлэг нь гэхэд Up to the Starting Line: What happened on all the continents before 11,000 B.C.?, сүүлийн 19 дэх бүлэг нь How Africa became Black: The history of Africa гэсэн нэртэй юм байна лээ.
Марк Твен ингэж хэлсэн байдаг. "The man who does not read good books has no advantage over the man who cannot read them." гэж. Хэдэн сайн ном уншчихвал тэрнээс илүү баялаг гэж юу байхав.

3 comments:
Сүйрэл гээд Даймондын номыг л уншья гэж бодоод байгаа. Даанч хэтэрхий үнэтэй юм билээ.
Ehnii nom ch ni odoo asar tom zuilees ni ehelj tailbarlah zarchmaar yavj bga yumuu, bulgiin daraalal ni tiim yum shig.
INVITATION
See my vintage picture blogs:
http://mynewoldpictures.blogspot.com
http://mypetarts.blogspot.com
http://mynaturepictures-benmil.blogspot.com
Post a Comment