
В.И.Суриков гэдэг зураачийн урласан The Bronze horseman хэмээх зургийг хараад энэ хөшөөний дэргэд зогсоод патиар татуулж байсан тэр үеэ саналаа. Үдэш болсон хойно Москвагаас Санкт-Петербург хүрэх галт тэргэнд суун зүүрмэглэж явсан цаг. (Оросын эзэнт гүрний эртний нийслэл, түүхийн үнэт үзмэрүүдийн цуглуулга болсон чамин хээнцэр энэ хотын бэлгэдэл Их Петр хааны хөшөөг харсан хэний ч сэтгэл хөдөлнө. Тухайн үед хөшөөний суурийн чулууг Санкт Петербургт хүргэх явдал ихээхэн шуугиан тарьж байсан гэдэг. Хүний гараар хөдөлгөсөн ховорхон чулуунуудын нэг ч гэгддэг)
Гэвч тэр үед ийм алдартай хөшөөний дэргэд зогсож байгаагаа төдийлэн ухаараагүй нь харамсалтай. Тэр ч бүү хэл Эрмитажийн музейд ороод түүний ховор үзмэрүүдийг бус харин хананд нь наалттай байсан "Гэрэл зураг авахыг хориглоно" гэсэн тэмдэглэгээг сонирхон зогсож байснаа бодоход инээд хүрмээр. Харин Аврора хөлөг онгоцын тавцан дээр гарч элдэв их буу, хөнгөн пулёмет зэргийг нь шохоорхож байсан тэр үе бол хүүхэд насны гэгээн дурсамж юм.
Петербургээс буцах галт тэргийг хүлээн орос эгч нарын өгсөн пирошкиг идэн чемодан дэрлэн сууж байснаа санаж байна. Зарим дурсамжийг санагалзуулсан өнөөх Суриковын зураг ч сайн бүтээл юм гэсэн бодол төрлөө.
3 comments:
Saihan, bas hugjiltei dursamj bn. Hun burt iim saihan dursamj bii.
Keke, deehne uyein oros egee nar ch saihan setgeltei shu. Bi lav autobusand orohdoo engeree shokoladtai zairmag bolgood aimaar zavaartuultsan chin tsunhneesee alchuur gargaj ireed l tseverlej ugch baisniig ni sanaad bdag yum.
saihan dursamj baina.
Post a Comment