“Сайн номыг уншаад дуусахад сайн найзаа алдсантай адилхан санагддаг” гэж хэлсэн байдаг. Киног 2-3-хан цагт үзчихдэг болохоор тэрүүхэн үедээ бодогдоод өнгөрдөг. Харин номыг ядаж 2-3 өдөр, эсвэл 7-гоос дээш хоног унших тохиолдол байдаг тул дууссаны дараа өнөөх номоо номын тавиурт нь буцаагаад тавих гэхээр салж чадахгүй дасчихсан байдаг юм.
Сарын өмнө Орхан Памукийн The Museum of Innocence-ыг худалдаж аваад зав зайгаараа барьж суусаар одоо л нэг юм уншиж дуусгах шив. (Нобелийн шагнал хүртсэнээсээ хойш гаргасан анхны ном нь гэсэн. Өмнө нь Snow, My name is Red гэх мэт номуудаараа алдартайг нь мэдэх юм.) Нэг сар хамт байсан болохоор уншаад дууссаны дараа дээрхи шиг сэтгэгдэл дахиад л төрнө лээ. Зохиолд үнэнч хайр сэтгэлийнхээ төлөө нэг насны амьдралаа гаргуунд хаяж буй Кемал гэх залуугийн тухай гарна. Түүний этгээд сонин зан төрх, амьдралыг үзэх үзлийг нь 1970-1980-аад оны Турк орны нийгмийн амьдралтай холбон бичсэн нь сонирхолтой байлаа. Кино урлаг, уран зураг, чамин тансаг ресторан, царайлаг бүсгүйчүүд гээд бүгд л гарна. Памук энэ номоороо эх орон, зан заншил, ахуй амьдралаа үнэхээр сайн рекламджээ гэсэн бодол төрсөн. Очиж үзмээр санагдтал л... Памук өөрөө бодит амьдрал дээр The Museum of Innocence-г барьж босгохоор ажиллаж байгаа гэсэн.
Энэ ондоо багтаад амжвал хоёр дажгүй ном унших бодолтой байгаа. Энэ удаад харин уран зохиолын бус хоёр ном уншихаар төлөвлөж буй. Нэг түүхийн ном, нэг нийгэм улс төрийн сэдэвтэй ном. My life goes on with the books...

4 comments:
orhan pamuk-aas *the black house*-iig ni unshij bsan yum bna... Turkiig dotroos ni medreh shig l boldogiim... tegsen atal turkuudiin pamukdaa durgui gej... sonin shuu. hehe
харин тийм мэдрэмж өөрийн эрхгүй төрж байна лээ шүү.
Мань тэгж байгаад авч уншина шүү. ;)
tegeerei hu.
Post a Comment