Цаг хугацаа бол бүгдийн эзэн гэж
Шал дэмий юм би бодож явжээ
Ой санамж, бодол бясалгал минь л
Одоо, ирээдүй, өнгөрсөн бүгдийн эзэн юм.
Б.Галсансүхийн ийм нэг шүлэг байдаг. Цаг хугацаа бүхний эзэн мөн эсэхийг "цаг хугацаа" өөрөө харуулах эсэхийг мэдэшгүй. Энэ нь бидний оюун ухаан цаг хугацаа гэдэг ойлголтод хэрхэн хандаж байгаагийн илрэл юм. Хүмүүс нэгэнтээ орон зайн хэмжээсийг ашиглан цаг хугацаа гэх ойлголтыг бий болгосон. Гэтэл энэ нь үнэн хэрэгтээ "жинхэнэ цаг хугацаа" мөн үү, үгүй юу гэдгийг өнөөгийн ухамсрын түвшинд ойлгон мэдрэх боломж хомс.
Таталцлын хууль ёсоор бид дэлхий дээрхи үнэмлэхүй цаг хугацаанд захирагдан амьдардаг ч бодит мөн чанартаа цаг хугацааны хоёр дахь хэмжээс байдаг гэдгийг шинжлэх ухаан аль хэдийнэ тогтоочихсон билээ. Хүмүүс хөдөлгөөн ба орон зайн хамаарлыг арай ядан ойлгохоос бус жинхэнэ цаг хугацааг мэдэрч чаддагүй гэсэн үг. Орон зайд цаг хугацааны эхлэл, эсвэл төгсгөл гэж үгүй, харин өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээх ойлголт нь ердөө л тархинд буусан харанхуй ойлголт төдий зүйл байж магадгүйг яруу найрагч маань энэ шүлгээрээ илэрхийлсэн юм шиг санагддаг.

1 comments:
Цаг хугацааны хоёр дахь хэмжээс гэж юугаа яриад байна вэ? Цаг хугацаа чинь өөрөө 4 дэх хэмжээс ингээд Space-Time гэсэн огторгүй уусдэг шиг санагдах юм.
Post a Comment